Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Будда Виста" хотхоны хажуугийн "Эм Жи" рестораны 4х4 хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатлаа гэдэг дуудлага мэдээлэл өнөөдөр 12.29 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу гал унтраах, аврах хоёр ангийн бие бүрэлдэхүүн очиж гал түймрийг унтраасан байна. Тухайн галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй гэв.
Доорх бичлэгт "Будда виста" хотхоны нэгдүгээр давхрын үйлчилгээний хэсэгт гал гарч буй мэт харагдаж байгаа хэдий ч уг түймэр тус хотхонд гараагүй гэдгийг НОБГ-аас мэдээллээ.
хайран хүмүүсийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө.😞 анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй! pic.twitter.com/ai2mM7PtNb
— Молука (@moluka77) March 2, 2020