СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээр нас барсан тохиолдол 3,000 давлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол БНХАУ-д 42-оор нэмэгдэж, дэлхий дахинд 3,000 гаруй хүн нас барсан болохыг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Эдгээр нас барсан тохиолдлын 90 гаруй хувь нь Хятадын Хубэй мужид бүртгэгджээ. .

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 90,000 орчим иргэн коронавирусээр халдварлажээ. БНХАУ халдварын голомт болоод байсан бол одоо Хятадын нутаг дэвсгэрээс илүү Хятадаас гадна дэлхийн бусад улс орнуудад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал Европ тивд Итали улс халдварын голомт болоод байгаа бөгөөд хоёр хоногийн дотор халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж 34 хүн нас барж, 1,700 орчим иргэн халдвар авсан нь тогтоогджээ. . Үүний 73 хувь нь буюу 3,100 орчим нь Тэгу хотын оршин суугчид, тэр дундаа Шинчэонжи сүмтэй ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс байгаа юм.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар авсан өвчтөнүүдийн ихэнхид шинж тэмдэг хурц бус жирийн ханиад шиг хөнгөн илэрч буйг анхааруулжээ. Катар, Эквадор, Люксембург, Ирланд, Индонезид ням гарагаас хойш халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн ба АНУ-ын Вашингтон, Нью-Йоркод тус тус нэг хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ковид-19 коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж ариутгах, ханиалгасан тохиолдолд амаа дарах, бохир гараар нүүр амандаа хүрэхгүй байх, хэрэглэсэн амны хаалт, ариун цэврийн цаасаа хаях ёстой гэдгийг сануулсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.