БНСУ-ын армийн мэдэгдсэнээр БНАСАУ хоёр пуужин харваж шинэ он гарснаас хойш анх удаа пуужингийн туршилт хийжээ. Эх сурвалжийн дамжуулснаар пуужингуудыг Умард солонгосын зүүн эрэг Вонсаны ойролцоогоос Японы тэнгист харвасан гэдгээс бусад мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ.
Жил бүрийн хавар Умард Солонгос улс пуужингийн туршилт эхлүүлдэг уламжлалтай хэмээн эх сурвалжид бичсэн байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Умард Солонгосчуу жил хагасын хугацаанд завсарласны эцэст дахин пуужин харвасан тухай дурджээ.
Энэ удаагийн туршилтаас хэд хоногийн өмнө БНСУ, АНУ-ууд жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилалтаа хойшлуулахаа мэдэгдсэн юм. Умард Солонгос улс уг хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсээр ирсэн ба энэ удаад шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас хойшлуулжээ.
Америк, Умард Солонгосын цөмийн хэлэлцээр бүтэлгүйтсэний дараа Ким Жон Ун шинэ төрлийн стратегийн зэвсэг туршихаа энэ оны эхэнд анхааруулж байсан билээ.
Эх сурвалж: ВВС