СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Долоо хоногт 63 мянган иргэн хандаж, ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан "Нэгдэх өдрийн Нэг цаг"-т буюу даваа гариг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд .
УОК-иос энэ сарын 15-наас хойш экспортыг эхлүүлэхээр болсон. Энэ хүрээнд тээврийн компаниуддаа хандан бэлтгэл ажлыг хангаж байна. Тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгалын ажлыг автомашинд хийж, жолооч нарыг буулгахгүйгээр нүүрсээ буулгаад ирэх зохицуулалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1 сая 660 мянган тонн нүүрс экспортлоод байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК эрсдэлийн төлөвлөгөөгөөр ажиллаж, бүх худалдан авалтаа зогсоож, үргүй зардлаа багасгаад байна. . Мөн намайг их хэмжээний мөнгө тээвэрлэж авч явсан гэх мэдээлэл гарах болсон. Миний бие энэ компанид 11 жил сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд хориод учруулах зүйл хийхгүй. Надад их хэмжээний мөнгө байхгүй худал мэдээлэл гарах болсныг шалгуулах болно. 

Манай компани өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. 2019 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа тараах гэж байна. Зарим иргэд ногдол ашиг тараахгүйгээр сургууль, цэцэрлэг барья гэж байна. Бид хуулийн дагуу иргэдэд ногдол ашгийг нь тараана. Харин ногдол ашгаа авахгүйгээр хандивлах нь хувь хүний эрх. Түүнээс бус ногдол ашгаа авахаар хүлээж байгаа бусдынхаа эрхэнд халдаж болохгүй гэлээ.

ТҮГЭЭМЭЛ 5 АСУУЛТ, ХАРИУЛТ


-Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ? 

-Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм.
-Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? 

-ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг .

-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?  

-1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.
964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.
857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.
.
536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна.

-Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ? 

-Ногдол ашгийг 2020 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

-Дансаа хаана, яаж нээлгэх вэ? 

-.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг компанийн вэб сайт/www.ett.mn/, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.