СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Хурд" хамтлаг, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн багийнхан хандив өргөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

Корона вирусийн халдварт өртөөд байгаа хөрш БНХАУ-д туслах хандивын аян өрнөсөөр байна. Өнөөдөр "Хурд" хамтлаг болон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн багийнхан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд хандив өргөж байгаагаа дуулган, бараалхлаа. 

"Хурд" хамтлаг, Монгол HD телевиз хамтран 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо онлайн хэлбэрээр хүргэхээр болжээ. Энэхүү онлайн тоглолт нь коронавирусийн эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилготой гэж тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр хэлээд "Иргэд маань гэртээ сууж тоглолтоо тааваар үзээрэй. "Хурд"-ын шилдэг дуунуудыг хүргэнэ. Гадуур яваад хэрэггүй" хэмээн захилаа. 

Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивыг УОК-д хүлээлгэн өгнө гэлээ. 

Удаад нь "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн багийг төлөөлж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон продюсер Б.Баатар нар хандиваа Шадар сайдад гардууллаа. 

Мөн, "Аварга" дээд сургуулийг төлөөлж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ 200 хонь хандивлаж байгаагаа мэдэгдэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.