Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор "Мартын-8", "Цэргийн баяр", "Науризын баяр"-ын өдрүүдэд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагад хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зогсоожээ.