™ watch di|
Нийгэм | 2020-03-02

Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын дарга Г.Нэргүй: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярын өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх үүргийг УОК-оос өгсөн байгаа.

Энэ сарын 3-ны 06:00 цагт орон нутгийн хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан хяналт шалгалтыг улам чангатгана.

Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөн эрсдэл өндөртэй бол Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгаас ирэх хөдөлгөөн эрсдэл бага үзүүлэлттэй хэмээн үзсэн.

Баар, саун, жуулчдын бааз, сүм, хийд зэрэг 2596 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох мэдэгдэл хүргэсэн байгаа. .

Нийслэлийн Засаг даргын Захирамжид найман нэрийн дэлгүүрүүдийг цагийн хязгаарлалтад оруулаагүй болно гэдгийг дахин дурдмаар байна хэмээв. PM 10 тоосонцор өнгөрсөн оноос 50, PM 2.5 тоосонцор 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна хэмээн Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээлэв.

. БНСУ-д 595 шинэ тохиолдол БНСУ бүртгэгдсэн. ХӨСҮТ хоёр хүн, Сэлэнгэ аймагт 9 хүнийг тусгаарлан шинжилгээ хийж байна. Нийт 320 хүнийг ажиглалтад байлгаж байна. Үүнээс ХӨСҮТ 99, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 9, Жаргалант сувилалд 41, Цэргийн төв эмнэлэгт 65, Асралт мед эмнэлэгт 32, Баян-Өлгий аймагт 4, Дорнод 1, Өвөрхангай 10, Сэлэнгэ 55, Орхон 3, Хэнтий аймаг 1 иргэнийг ажиглалтад байлгаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг 1 цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.



© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.