Шинэ коронавирусийн асуудлаар ЭМЯ-аас шуурхай мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яам:
Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан улсад коронавирусийн шинэ халдвар илэрлээ. ХБНГУ, Итали улсад тус халдвар эрчтэйгээр тархах нөхцөл байдал бий боллоо. Манай улсын иргэд аюулгүй байдал, урьдчилан сэргийлэлтээ сайн хийсний дүнд ахуйн халдварт өвчин 1.3-2.9 дахин буурсан дүн гарлаа. Та бүхэн аюулгүй байдал, ариун цэврээ сайн сахивал ахуйн гаралтай өвчнөөс өөрсдийгөө хамгаалах боломж бий болно шүү.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
ДЭМБ-ын мэдээгээр 1739 шинэ халдвар бүртгэгдэж, 53 хүн нас барлаа. Шинээр Азербажен, Маноко, Чех, Доминикан зэрэг улсад халдвар илэрлээ. БНХАУ-д 509 шинэ тохиолдол илэрч 37 хүн нас баржээ. БНСУ-д 587 шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНСУ хавтлын судалгааг маш сайн хийж өдөрт дунджаар 11 мянган хүнийг оношлогоонд оруулж байна. БНСУ-д зургаан голомт байгаагаас Шинчожи сүмийн голомт нэрлэгдэж байна. Уг голомтын эх үүсвэр нь нэг хүн 16 хүнд халдвараа тарааснаас олныг хамарсан болох нь тогтоогдсон. Иранд 387 бүртгэгдэж, нас баралт 11-ээр нэмэгдэж, нас баралтынхаа тоогоор БНХАУ-ын ард бичигдэж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна. БХЯ-ны Багабаянд тусгаарлах газрыг шинээр бий болголоо. Берлин-Улаанбаатар, Москва-Улаанбаатар чиглэлээр нисэж ирсэн 76 иргэнийг тус газарт тусгаарлалаа. Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авах ажлыг авч ажиллалаа. Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдсэн тохиолдолд Дархан-Уул аймагт тусгаарлах байруудыг бэлтгэж эхэлсэн. Коллежийн байрнууд болон бусад байрыг тусгаарлах зориулалтаар бэлтгэж эхэлсэн. Ажиглалтад байгаа хүмүүсээс төлбөр хураамж авсан зүйл байхгүй. Ажиглалтад байгаа нэг иргэнд хэдэн төгрөг зарцуулж байгаа тооцоо судалгааг хийж байгаа. Уг дүн гарсны дараа төлбөр хураамж авах эсэхээ шийдвэрлэнэ. Голомтот бүсээс ирж байгаа бүх хүнийг 14 хоног тусгаарлан шинжилнэ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 11 тохиолдлын хариу гарлаа. Тднээс коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 304 хүнийг тусгаарлалтад аваад байна.
ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Янжмаа:
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Хубай мужид буурч байсан халдварын тархалт сүүлийн хоёр хоногт буцан нэмэгдлээ. АНУ-ын Вашингтон мужид нас барсан хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тухайн хүмүүс коронавирусийн тархалтыг хэрхэн, хаанаас авсныг судалж байна. АНУ-ын Калифорни мужийн эмнэлгийн хоёр ажилтан халдвар авсан гэдэг мэдээлэл байна. АНУ-ын Нью-Йорк мужид өнөө өглөө шинэ халдвар бүртгэгдсэн. БНСУ-ын Самсунг үйлдвэрт халдвар гарсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Канад улсад илэрсэн 4 тохиолдол бүртгэгдсэн. ХБНГУ-ын 16 мужийн 9 мужид нь халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Францын нутаг дэвсгэрт гарч байгаа тархварыг судлахад вирусийн халдвар бүхий улсад зорчсоноос үүдэлтэй байна.