СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-02

Зорчих хөдөлгөөн нээгдсэний дараа зам тээврийн хөдөлгөөнд болгоомжтой зорчихыг анхааруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө


Зорчих хөдөлгөөнийг нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчихын Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Зорчигч та бүхэн:


• Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
• Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
• Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
• Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
• Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
• Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
• Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.