СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Түрээслэгчид түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлж өгөхийг дэмжсэн тогтоол гаргахыг Засгийн газраас хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотойгоор түрээслэгчид эдийн засгийн хохирол амсаж байгаа талаар мэдээлэл хийхээр Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл, ажлын байр түрээслэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нар оролцов. 

Шинэ төрлийн корона вирус CoVid19 дэлхийн 60-аад оронд тархаад байгаа энэ үед БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдог манай улсад халдвар бүртгэгдээгүй байгаа нь сайшаалтай ч уг вирусийн тархалт буурахгүй цаашид хөл хорионы нөхцөл байдал удаан үргэлжилбэл яах вэ гэдэг асуудал монголчууд бидэнд тулгараад байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор .
Төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасан бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн төлбөр, ажилчдаа тогтоон барих цалингийн зардал, банкны зээл зэрэг урсгал зардлууд нь гарсан хэвээр байна.

Гэвч үйл ажиллагааны орлого, бараа бүтээгдэхүүний татан авалт саатсаны улмаас өр төлбөрт унаж, цаашид сэхэж сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 50 мянга гаруй жижиг, дунд ААН, мөн бүртгэлгүй хувиараа бизнес эрхлэгч, талбай түрээслэгч 60 мянга орчим иргэн, тэнд ажиллагсад, тэдний гэр бүлийнхний болон тэднээс цалин авагчдын амьжиргаа тасрахад хүрэх эгзэгтэй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна.
Энэ байдал цаашид хүндэрч, удааширвал . Тиймээс өнөөдөр ажлын байр бий болгож байгаа түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлага бүхий хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Мөн түрээслэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийг (ТЭХЗ) байгууллаа.
Иймд эрх ашгаа хамгаалуулж үүссэн бэрхшээл саадыг боломжит хувилбараар хамтран шийдвэрлэхийг хүссэн хувь хүн, байгууллагуудыг бидэнтэй нэгдэн хамтарч ажиллахыг уриалж байна.
Бид түрээсийн төлбөрийг тэглэх шаардлагыг тавиагүй. Харин түрээсийн төлбөрийг албан ёсоор гэрээ хэлцэл, хууль журмын дагуу 50 хувь хөнгөлж, алданги тооцохгүй байхыг дэмжсэн тогтоол, шийдвэр гаргах, мөн түүнд чиглэсэн татварын болон бусад бодлогын арга хэмжээ авч өгөхийг Засгийн газар болон холбогдох шат шатны байгууллагуудаас шаардаж байна.

Хүндрэлтэй нөхцөл байдлыг эдийн засгийн харилцаанд оролцогч хэн бүхэн хамтдаа даван туулах, ойлголцох, хуулийн хүрээнд шийдвэрлэх, эрсдлээ хуваалцах ёстой гэж түрээслэгчид үзэж буй аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.