СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн зун өвлөөсөө хоёр дахин урт үргэлжилдэг болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австрали улсад зуны улиралд өвлийн улирлаас хоёр дахин урт хугацаанд үргэлжилдэг болсон гэдгийг цаг уур судлаачид мэдээлжээ. Энэ нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж агаарын температур нэмэгдэж байгаагийн илрэл хэмээжээ.

Цаг уурын мэдээллийн санг судлахад 20 дугаар зууны дунд үетэй харьцуулахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд зуны улирлын үргэлжлэх хугацаа сар гаруйгаар нэмэгдсэн байна. .

Тус тивд өнгөрсөн зуны улиралд гарсан ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, тэрбум ан амьтан устсан билээ. Цаг уурын өөрчлөлтөөс гадна хэт халуун, хуурай цаг агаар их хэмжээний түймэр асахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.