СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-03-02

Монголын киночид хэрхэн нэгдэж, юу ярив?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тус хэлэлцүүлэгт Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач, зохиолч, найруулагч Т.Чимид, Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил, Монголын урлагийн зөвлөлийн дарга, “Guru media”-гийн продюссер Ц.Ариунаа, сэтгүүлч, кино найруулагч Г.Золжаргал, найруулагч, залуу уран бүтээлч Л.Бат-Амгалан нар оролцсон билээ. Тус хэлэлцүүлгээр Монголын кино хөгжлийн өнөөдрийн бодлого түүн доторх асуудал болон алтан үеийн кино бодлого, хууль эрх зүйн орчин, киночдын нэгдлийн асуудал, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино зах зээлийн боломж, аюул гэсэн сэдвээр чөлөөтэй хэлэлцсэн.

Ийн хэлэлцсэний үр дүнд дараах нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд Монголын киночдыг нэгдэн эрх зүйн орчин, эрх үүргээ хангуулах уриалгыг гаргаад байна. Үүнд
Монгол үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг тээн хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад өөрийн түүхээ батлан үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гол арга зам нь кино урлаг юм. Кино урлаг нь өөрөө Монгол хүний оюун, потенциалыг илэрхийлэх гол зэвсэг, үндэсний баялаг юм. Нөгөөтэйгүүр киногоор дамжуулан олон улсын тавцанд эх орноо таниулан сурталчлах, эдийн засагтаа бодитой хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Энэ утгаараа төр, засгийн зүгээс кино салбарыг онцгойлон авч үзэж, түүний ач холбогдлыг ухааран бодит дэмжлэг үзүүлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Кино салбарын эрх зүйн орчин нь киноны салбарыг бодитоор дэмжсэн, дэлхийн болон олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг агуулсан байх шаардлагатайг дуу нэгтэйгээр дэмжиж байна.

Монголын үндэсний кино хороо болон кино уран бүтээлчдийн зүгээс төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг болон бусад эрх зүйн зохицуулалтуудыг салбарын бие даасан хуулиар нэгтгэн зохицуулах, кино урлагийн салбарт хэрэгжүүлэх бодлого, чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн хэрэгжүүлэх үзэл баримтлал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн үүнийг үр дүнтэй ажил болгох үүднээс гарын үсэг зуран холбогдох яам, сайдуудад албан хүсэлт хэлбэрээр илгээлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.