СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-02

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй ААН-д алданги, торгууль ногдуулахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. ‪Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулж, хэлэлцүүлсэн байна.

Энэ талаараа тэрбээр “Засгийн газар есөн заалт бүхий тогтоол баталлаа. Газрын тос, нүүрс экспортлох үйл ажиллагаанд эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага тавьж үргэлжлүүлнэ. Ингэхдээ жолооч нар хамгааллын хувцас хэрэглэлтэй, машин нь ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байх юм. Мөн хилээр гараад тухайн өдөртөө багтаж буцаж орж ирэх гэх мэт шаардлага тавихаар болсон. Манай улс өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонн нүүрс экспортолсон байсан. Харин одоогийн байдлаар 2.7 сая тонн нүүрс экспортлоод байгаа. Гэхдээ Цагаанхаданд тодорхой хэмжээний нүүрсний бөөгнөрөл үүссэн. БНХАУ-ын тал нүүрс авах боломжтой гэдгээ гурав хоногийн өмнө мэдэгдсэн. Тиймээс ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлагаа хангаад нүүрсээ экспортлох боломжтой” гэв. Энэ хүрээнд нүүрс, газрын тосыг энэ сарын 15-наас экспортолж эхлэх аж.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор аж. Үүнийг зохицуулсан хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүнчлэн татвараа төлж чадаагүй бол торгууль, алданги тооцохгүй. Нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх аж.

Үүнээс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэхээр болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд л хамаатай юм.
Төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгээд санхүүжилтээ аваагүй бол түүнийгээ татвартаа тооцуулах боломжийг аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлж өгнө. Эдийн засгийн нөхцөл байдал хэдий ийм ч энэ оны төсвийг тодотгохгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Харин урсгал зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ төлөвлөсний дагуу үргэлжлүүлэх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.