Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот руу орж, гарах хөдөлгөөнийг 3-р сарын 3-ны өглөө 06 цагт нээхээр болжээ.
Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан шийдвэрийг УОК гаргасан юм. Тэгвэл уг хөдөлгөөнийг 03-р сарын 03-ны өглөөний 06 цагт нээхээр шийджээ. Иргэдийг оруулахдаа эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж оруулах ажээ.
Хот руу 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолсон байна.