СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-01

Өнөөдөр “Эх орончдын өдөр”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Одоогоос 99 жилийн өмнө Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болж нэгдсэнээр улс төрийн ууган хүчин анх мэндэлсэн түүхтэй. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт хүнд цаг үед Монгол Ардын Нам ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан байдаг.

Үүний үр дүнд Монгол улсын тусгаар тогтнол дахин сэргээж, тусгаар улс болсноо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, феодализм, хамжлагат ёсыг халж, бүгд найрамдах төрийн ардчилсан тогтолцоог бий болгож, ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх суурь тавигдан, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргүүд эхэлсэн түүхтэй.

1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан ба энэ өдрийг Төв Азийн цээжинд анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн Монгол Ардын Нам төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр юм.

Монгол Ардын Намын удирдлагууд, энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Мөн эх орончдоо дурсан санаж, тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэнд таниулан сурталчлах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэх  олон ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.  Харин энэ жилийн хувьд Улсын Онцгой комиссоос энэ сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжгүй болж буй юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.