Эрүүл мэндйн яамнаас коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
24 цагийн хугацаанд коронавирус дэлхийн 58 улсад тархаж, 87 мянган хүнд халдаж, 2977 хүн нас барсан байна.
БНСУ-д өвчлөлийн тоо нэмэгдэж нэг өдрийн дотор 594 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нэмж нас баржээ. Шнээр Эквадор, Катар улсуудад коронавирусийн тохиолдол бүртгэгджээ.
Харин манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар нийт 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд лабораторын шинжилгээ хийж, тусгаарласан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн сайд нарын цахим хурал Баасан гараг/2020.02.27/болсон. Уг хурлаар бүсийн улс орнуудад тодорхой чиглэл бий болж байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл, халдвар гэр бүлийн хүрээнд тархаж байгаа нь багагүй хүндрэл үүсч байгааг тэмдэглэжээ.
Тиймээс нийт хүн амд чиглэсэн мэдээллийн урсгал зөв байх, иргэдийн сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойрын хавьтлыг илрүүлэх, гэртээ өөрийгөө тусгаарлах мэдээллийг сайжруулах зэрэг зөвлөмжийг өгчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй 16, ажиглалтад 309 хүн байгаа ажээ.
ХӨСҮТ 02-р сарын 28-нд тусгаралагдсан 5 хүнээс вирус илрээгүй. Мөн 2-р сарын 29-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 хүнийг мөн тусгаарлан тандалт, судалгаа, эмчийн үзлэг хийж байгаа юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад Сингапураар дамжаад, Туркийн Станбулаар 3-р сарын 04-ний өдөр 565 хамгаалах хэрэгсэл болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл хандиваар оруулж ирэх юм байна.