Хонконгийн мэргэжилтнүүд зөвхөн Ухань хотод 75,000 гаруй хүн халдвар авч, тархалт 6.4 хоногт нэг удаа хоёр дахин нэмэгдэж байна гэж тооцоолжээ.
Одоогоор/2020.02.02/ корона вирусийн халдвараас болж амь үрэгдэгсдийн тоо 304 болж, халдвар авсан хүний тоо 13831, эрсдэлтэй тохиолдол 17988 болж нэмэгджээ.
Энэ нь 2003 онд гарч байсан амьсгалын замын цочмог хам шинжийн халдвар (SARS) -аас хоёр дахин их үзүүлэлт юм байна.
Хэбэй мужид өнөөдрийн байдлаар нийт 9,074 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн 24 цагийн дотор 1,921 нь халдвар авсан бөгөөд тэднээс 894 нь дэгдэлтийн голомт болсон Вухан хотод гарсан байна.
Хэбэй мужаас гадна Жэжян, Гуандун хамгийн их тархаад байгаа бөгөөд тус бүр 500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Араас нь Хэнан, Хунань мужуудад 422, 389 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Корона вирусийн дэгдэлт Хятадаас гадна 23 улсад тархжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онц дэглэм зарласнаас хойш дэлхийн 63 орон Хятадаас ирсэн аялагчдад хязгаарлалт тавьжээ.
Эх сурвалж: shanghai.ist