СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-29

БНХАУ-д 30,000 хонь хандивлах аян улс орон даяар өрнөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн халдварыг таслан зогсоох үйлсэд Монгол Ард түмний зүгээс дэмжлэг үзүүлж 30,000 толгой хонийг БНХАУ-д хандивлаж буй гэрчилгээг Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жин Пинд гардуулсан билээ.

Ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэхүү хандивын аяныг дэмжсэн хөдөлгөөн маш богино хугацаанд улс орныг хамарч, аймгуудын Засаг даргын тамгын газрууд, малчин иргэд энэхүү аян идэвхтэйгээр нэгдэж буйгаа илэрхийлж эхэллээ.

Тухайлбал, Баянхонгор аймаг 2000 хонь, Говь-Алтай аймаг 1111 хонь, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Увс аймаг 1000 хонь, Булган аймаг 1500 хонь, Булган аймгийн Ардчилсан нам 1000 хонь,
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир 108 хонь, Дорнод аймгийн гавьяат малчин Б.Батмөнх 100 хонь, ХХАА-н дэд сайд асан Ц.Туваан 30 хонь, Архангай аймгийн Цахир сумын малчин Д.Гэрэлтцогт 20 хонь, Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин 3 хонь, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь тус тус хандивлаж буйгаа илэрхийлээд байна.

Зөвхөн эдгээр хүмүүсийн хандивлаж буй хонины тоо л гэхэд 9952 болж байгаа бөгөөд нийт хандивын 1/3-ийг бүрдүүлж байгаа юм.

Ташрамд хэлэхэд дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмэн дайны хөлд нэрвэгдээд байсан ЗХУ-д туслах зорилгоор “Бүхнийг фронтод” гэх хандивын аяныг өрнүүлж байсан бөгөөд түүнээс хойш нийт ард түмнийг хамарсан ийм аян сүүлийн 80 жилийн хугацаанд огт өрнөөгүй байсан билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.