Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажлыг цагийг хорогдуулах тухай А/268 дугаартай захирамжид өчигдөр гарын үсгээ зуржээ.
Уг захирамж нь Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагын ажилтан албан хаагчид хамаарах бөгөөд 12 хүртэлх насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аавуудыг 09-17 цагийн хооронд ажиллуулж, цалин хангамжийг бүрэн бүтэн олгохыг холбогдох удирдлагуудад үүрэг болгожээ.
Ажлын цагийг хорогдуулах уг захирамж гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.