СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хойд Солонгосын удирдагч коронавирусийн эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авахаа илэрхийлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрчдийн намын улс төрийн зөвлөлийн хурлыг хуралдуулж, коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэмжээнийхээ талаар хэлэлцлээ хэмээн тус улсын төв телевиз мэдээлжээ.

Ким Жон Ун “Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар эрчимжүүлэх үүрэг өгч, вирусын эсрэг хийж буй тэмцлээ улс орны хувь заяаг тодорхойлох "улс төрийн асуудал" хэмээн нэрлэсэн гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр "Манай нам, Засгийн газраас хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг хамгийн найдвартай түвшинд хийх явдал. Тиймээс вирусийн дэгдэлтэд хамгийн их өртөж байгаа хөрш зэргэлдээ Хятад улстай хилээ хааж, гаднаас орж ирсэн хүмүүсийг хорио цээрт байлгана” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.