“Салхитын мөнгөний орд”-ны хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид түр саатуулагдах хугацаандаа Монгол Улсын Гавьяат хуульч, УДШ-ийн шүүгч асан Л.Бямбаа нь өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сард гарсан.
Уг ноцтой хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид алба хааж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-ээр яллах дүгнэлт дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Шүүхээс дээрх алба хаагчдыг гэм буруутай гэж үзвэл хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.