Мисс А.Баярцэцэг спорт хувцасны тэргүүлэгч “ADIDAS” брэндийн Англи дахь рекламны зураг авалтад оржээ. Ингэхдээ Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн довтлогчдын нэг Сон Хён Минтай /Son Heung Min/ хамт зураг авалтад хосолжээ.
АНУ-д ажиллаж, суралцаж буй тэрбээр "Амралтаараа гэртээ очиж, ээж аав, найз нөхөдтэйгөө уулзаж, төгсөлтийнхөө дипломны ажлын киногоо эхлүүлнэ гэж бодож байсан ч вирус гарсан улсад амьдарч байгаагынхаа хувьд цаг үеийн байдал, коронавирусээс болоод цуцлахаар шийдлээ" хэмээсэн юм.
Коронавирусийн халдвар намжиж, энх цаг иртэл эх орондоо очихгүй, хайртай хүмүүстээ эрсдэл учруулахгүй байхаар ийн шийдсэн гэнэ. Гэрээсээ гарахгүй карантинд орсон энэ цаг хугацаа алдагдсан боломж биш харин ч өөрийгөө хөгжүүлэх, ном унших, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх “ховор” боломж гэж хараарай хэмээн уриалсан байна.