СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-28

Амралтын өдрүүдэд нийтийн тээвэр хэвийн үйлчилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явах эсэх талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас тодрууллаа. 

Харин даваа гарагаас эхлэн буюу ажлын өдрүүдэд нийтийн тээврийн 686 автобус 06:30-22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үеэр түлхүү явж, өдрийн цагаар тоо нь буурах гэнэ. 

Хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 08:00–09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх болно.

Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгал хийж, бүх автобус, троллейбусанд зорчигчдод зориулсан гар ариутгагч байрлуулж үйлчилгээнд явуулж эхэлсэн байна. Иргэд зорчигчид та бүхэн амны хаалт (маск) зүүж, зорчихыг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.