СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-28

НДЕГ-аас аж ахуй нэгж рүү чиглэсэн шалгалтын ажлыг түр зогсоожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын дагуу коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Тухайлбал, .

Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд  заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлснөөр сунгагдсанд тооцно.

Салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар  даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтооно..

 , нийгмийн даатгалын нэгдсэн лавлах 7777-1289 утасны мэдээллийн ажилтны тоог нэмэгдүүлж, дуудлага алдалгүй зөвлөгөө өгөх зэргээр иргэдийг олноор төвлөрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.