СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өнөөдрийн байдлаар 302 хүнийг ажиглалтад аваад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-наас COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.02.28ны 11:00 цаг/

Дэлхийн таван тивийн 48 оронд коронавирусийн өвчлөл бүртгэгдээд байна. Тухайлбал Грек, Норвеги, Пакистан, Бразил, Эстон зэрэг есөн оронд шинэ халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

Европын оронд бүртгэгдэж байгаа тохиолдлуудын ихэнх нь эх уурхай нь тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй гэх зэрэг өгүүлэмжтэй байгаа. Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч сэжигтэй тохиолдлуудыг ажиглалтад авсан байгаа. .

Манайд оронд коронавирус бүртгэгдээгүй гэж бодох нь том алдаа болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д  327 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 78,894 болсон. БНХАУ-аас гадна 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248, Италид 650 болж, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан.

ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ ". Хоёр 7 хоногийн хугацаанд шинээр тохиолдол бүртгэгдээгүй олон улс байна. Гэхдээ хэд хоногийн дараагаас нэмэгдсэн тохиолдол ч гарсан. Ямар ч орон манайд вирус бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно." гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ХӨСҮТ-д ДЭМБ-аас Ази, Номхон далайн орнуудтай хийдэг долоо хоног бүр хийдэг видео хурал болно. Үүнд улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцох бөгөөд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэхүү хуралд оролцох юм.

Жирэмсэн, гачигдал гарсан, эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэдийг нэвтрүүлж байгаа 

ОБЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгор: 

Covid-19 эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаан болж, тушаал гаргасан. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарласантай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байгаа.. Мөн БНСУ, Япон улстай хийх нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс гадна Улаанбаатар-Эрхүү, Улан-Үүд, Берлин зэрэг улсуудын нислэгүүдийг хэрхэх талаар Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг ажиллаж байна.

Голомттой бүс нутгаас бусад улсаар дамжин ирсэн иргэдийг 14 хоног дөрвөн эмнэлэгт хуваарилан тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд гарах зардлыг өөрсдөө төлөхөөр тусгагдсан байгаа.

.

Орхон, Налайх дүүрэгт тусгаарлагдсан дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Нийт сэжигтэй 5 тохиолдлын шинжилгээг хийн, тусгаарлаад байна.

  • ХӨСҮТ-д 27 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 74
  • Жаргалант суманд 14
  • Сэлэнгэ аймагт 12 гээд нийт 124 хүнийг ажиглан тусгаарлаад байна.

.  Мөн Япон улсаас 2000 оношлуурыг хүлээн авч, ажиллаж байна.

Иргэдийн зүгээс тусгаарлах, ажиглах хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байна. . Харин ажиглалтад авсан гэдэг нь Солонгос, Итали, Япон зэрэг орноор транзит хийж ирсэн иргэдийг ажиглалтад авч, өдөр бүр тестелж, эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглана гэсэн үг. Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авна гэдгийг тодотгов.

Оношлуурыг туршилтаар баталжээ 

Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусын халдварыг илрүүлэх оношилгоог .

Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол улсад шинэ коронавирусын халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш зүйл.

Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулвал амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн байна.. Тиймээс оношлуур үнэн зөв хийгдэж байна гэж ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.