Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байна. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар шийдлүүд танилцуулж хэлэлцүүлнэ.
Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Онцгой комиссоос БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан ч бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулаад байсан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрсдлээс хамгаалж нүүрс, газрын тосны тээврийг тусгай горимоор БНХАУ руу экспортлохыг үргэлжлүүлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Өчигдөр Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг хэлж байсан юм.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар шууд дамжуулан хүргэх болно.