Бүгд найрамдах солонгос улсад коронавирусийн халдвартай иргэд нэмэгдэхийн хэрээр иргэд нь бухимдлаа илэрхийлсээр байна. Халдварын голомт болоод байгаа Дэгү хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж, иргэдэд бага ч болов итгэл найдвар өгөхийг зорьжээ. Христийн шашны хатуу урсгалтай Дэгү хотын Шинчонжи сүмийн итгэгчид халдвар авсан иргэдийн ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд 02-аар сарын 09 болон 02-р сарын 16-ны өдрүүдэд сүмд очсон зарим итгэгчдийн шинжилгээний хариу гараагүй байгаа энэ үед халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэх магадлал өндөр болоод байна.
Мөн уг сүмийн итгэгчид 2019 оны 12-аар сард халдварын голомт Ухань хотод очсон мэдээлэл гарч сүмийн талаарх шинэ мэдээллийг хэвлэлүүд дэлгэн тавьсаар байна.
Энэ хэцүүхэн үеийг даван туулахад Монгол Улсын авч байгаа арга хэмжээ солонгосчуудыг бага ч болов тайвшруулж байна. Цагаан сараа цуцалж, хилээ хаасан монголчуудад тэд талархаж байгаагаа илэрхийлжээ. Солонгосчууд "Нэг ч хүн корона тусаагүй ... Ард иргэддээ хайртай Ерөнхийлөгч" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийг магтан, сайшааж байгаа ажээ.
Доорх зураг дээр, "Нэг ч хүн корона тусаагүй ... Ард түмэндээ хайртай Ерөнхийлөгч ... мөнгө чухал биш" хэмээн бичжээ.
Эх сурвалж: Сэтгүүлч: Ч.Болорчулуун /БНСУ-аас/