Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагаас коронавирустэй холбоотой мэдээллийг хүргэж буй. Энэ удаагийн мэдээллээр юун түрүүнд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирус дэлхий нийтийг хамарсан цар тахал болох нь цаг хугацааны асуудал боллоо гэж үзэж байгаа"-г онцоллоо.
О.Ариунтуяа ДЭМБ-ын ажилтан:
-02-р сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусийн 444 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 78497-д хүрчээ. Хятадаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо анх удаа хятадаас давж гарсан.
БНХАУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өнгөрсөн шөнө 29 байсан нь халдвар гарснаас хойш хамгийн бага үзүүлэлт юм.
БНХАУ-аас гадна дэлхийн 42 улсад халдвар тархаж, шинээр Бразиль, Гүрж, Пакистан, Норвеги, Румын зэрэг улсад халдвартай хүн илэрчээ. Улмаар БНСУ, Иран, Итали зэрэг улсад голомтлон тархаж байна.
Итали улсад халдвар авсан хүний тоо 400-д хүрч 12 хүн нас барсан бол БНСУ-д халдвартай хүний тоо нэг өдрийн дотор 334-өөр нэмэгдэж 1597 болж 13 хүн нас баржээ.
БНСУ-д анх 01-р сарын 20-нд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 307 нь Дэгү хотын иргэд юм. Иранд 139 ирэн халдвар авч 19 хүн нас барсан байна.
Я.Буянжаргал ЭМЯ-ны Эмнэлгийн тусамж, үйлчлгээний газрын дарга:
-Аймаг бүрт тусгаарлах байр бий болгохыг үүрэг болгосон. Мөн БНСУ, Япон, Итали улсуудаас эх орондоо ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан.
Одоогоор Замын-Үүд дээр 104, Жаргалантын сувилалд 17 иргэн, Асралт мед эмнэлэгт 37 иргэн, Дорнодод 5 иргэн, Архангай, Орхон, Дархан, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад иргэд ажиглалтад байгаа юм. Өнөөдөр Турк, Тайланд, Банкгогийн нислэгүүд орж ирж байгаа бөгөөд голомтод байж байгаад ирсэн иргэдийг тугаарлах арга хэмжээ авчээ.
ДЭМБ-аас хүн бүр хариуцлагатай байж төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг мөрдөж ажиллахгүй бол халдварыг зогсоох боломж улам хумигдаж байгааг анхааруулж байна. Монгол улс маш эрсдэл өндөртэй улсын тоонд хэвээр байсаар байна.
Д.Нямхүү ХӨСҮТ-ийн дарга:
-02-р сарын 25-нд Багануур дүүрэгт тусгаарлагдсан 2 иргэн, Төв аймгийн Цээл суманд нэг, Баян-Өлгий аймагт нэг, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдан бөгөөд дээрх иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдвар аваагүй гэж гарчээ.
БНСУ руу яваад эргэж ирсэн 51 хүн мөн ажиглалтад орж, вирус илрээгүй нь тогтоогджээ. 02-р сарын 26-нд ХӨСҮТ-д 2, Налайх дүүрэгт нэг, ОРхон аймагт мөн нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээ авч эхэлжээ.