АНУ-ын сансар судлалын төв НАСА-ын Антарктикад авсан гэрэл зурган дээр тэгш өнцөгт хэлбэртэйгээр засч янзалсан мэт содон мөс харагджээ.
Хүн байтугай амьтан ч оршин суухад бэрх мөсөн туйлаас олдсон тэгш өнцөгт үнэн хэрэгтээ хэний ч засч янзлаагүй байгалийн бүтээл аж.
Аварга том мөсөн уулууд усны гадаргуу дээр гарч ирэхэд орой нь ихэвчлэн дугуй хэлбэртэй байдаг. Үүнийг тэгш бус гадаргуутай мөс гэнэ.
Харин тэгш гадаргуутай мөс ихэвчлэн үүн шиг тэгш өнцөгт хэлбэртэй харагддаг. Хүний хумс хэт урт ургахаараа хугарч унахад шулуун чиглэлд хугардагтай адил мөсөн уулнуудад ч бас ийм зүйл тохиолддог байна.
Эх сурвалж: www.9gag.com