2020.02.23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн утсанд нийт 527 дуудлага мэдээлэл ирснээс 323 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6, нийслэлд 2 хүний амь нас хохирчээ.
Нийт нас барсан, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
· Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
· Онхолдож-2
· Мөргөлдөх-1
· Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:
-2020.02.23-ний өдрийн 11:00 цагийн орчимд Өвархангай аймгийн Өлзийт сумын 1-р багын нутаг “Баянхошуу” гэх газар Toyota-Prius-10 маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирсон.
-2020.02.23-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийн амь нас хохирсон.
-2020.02.23-ний өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн нутаг “Баянголын ам” гэх газар Турба маркийн мотоцикль замын хажуугийн клометрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.
-2020.02.24-ний өдрийн 21:10 цагийн орчимд БГД-ийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-р гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч эрэгтэй 41 настай О-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан О нь Г.С.С.Ү.Төвд хэвтэн эмчлүүлж байгаад 00:55-д нас барсан./ТЦА-ны алба хаагчид шуурхай ажиллаж жолоочийг илрүүлсэн болно.
-2020.02.25-ний 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийн амь нас хохирсон.
-2020.02.25-ний өдөр 14.32 цагийн орчимд СХД-ийн 11-р хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
-2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.
-2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.