СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-26

Улс, хот хоорондын авто тээврийн хөдөлгөөний хязгаарыг сунгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай Ковид-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс, хот хоорондын авто тээврийн хөдөлгөөний хязгаарыг ирэх гуравдугаар сарын 3-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Үүнд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн автомашин, галт тэрэг болон Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. 

Мөн БНСУ Монгол улсын хоорон дахь нийслэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал, Япон улс Монгол Улсын хоорон дахь нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал хязгаарласныг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ. 

Түүнчлэн шинэ короновирусийн тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн байна.
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.