СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-26

Орон нутгийн авто тээврийн хөдөлгөөний хязгаарыг сунгах саналыг дэмжив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг энэ сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сунгах Ерөнхий сайдын санал шийдвэрийг дэмжлээ. Гэхдээ хөдөө орон нутагт зорчсон иргэдийг буцааж Улаанбаатар хот руу нэвтрэх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар нэр хаягийг нь нягтлан оруулах зэргээр тодорхой шийдвэрлэх юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр “Энэ бол нэг хоёр хүний цагаан сараар золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг, улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. УБ хотруу орох, гарах замыг хязгаарласныг гуравдугаар сарын 2 хүртэл сунга, Япон улстай хийж буй нислэгүүдээ 14 хоног цуцална. Бид хаа хаанаа хариуцлага шаардах цаг болсон. Хүн ардын эрүүл мэнд юунаас ч илүү чухал байна” гэжээ. Засгийн газраар дэмжсэн саналыг онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийднэ.

Өмнө нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНСУ-тай хийх нислэгүүдийг цуцалсан бол Япон улстай хийх нислэгүүдийг цуцлахаар яригдаж, санал дэвшүүлээд байна. УОКомисс үргэлжлүүлэн хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Сар шинийн өдрүүдэд 9000 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд төрийн бодлого шийдвэрийг дагаж, эрсдэл гаргахгүй байхыг хүсчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.