Европ тивийн хэд хэдэн улсад Ковид-19 коронавирусийн анхны тохиолдол илрээд байна. Эрх баригчид үүнийг Итали улсад вирусийн халдварын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаатай холбоотой буюу Итали улсаас вирус тээгчид орж ирж байгааг мэдэгджээ.
Тухайлбал Австри, Хорват, Швейцарь, Испани улсуудад Италид байсан иргэд коронавирусийн халдвар тээж ирснээс халдварын тохиолдол анх удаа бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Мөн Латин Америкийн орнуудад коронавирусийн анхны тохиолдол Бразил улсын иргэнээс илэрчээ. Тус иргэн Итали улсад аялаад буцсан болохыг тогтоосон байна.
Ойрын өдрүүдэд Итали улсад Ковид-19 коронавирусийн халдварын 300 гаруй тохиолдол илэрсэн ба 11 хүн нас баржээ.
Хэдийгээр Итали улсын хилээр дамжиж Европын улс орнуудад коронавирусийн тохиолдлууд илэрсэн хэдий ч хилээ хаах шаардлагагүй гэж үзжээ. Франц, Герман, Итали улсуудын Эрүүл мэндийн сайд нар болон Европын зөвлөлийн гишүүд уулзаж хилээ хаах шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрсэн байна.
Эх сурвалж: BBC