СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн халдвар авсан Монгол Улсын иргэн О нас барлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна. Талийгаачтай хамт ойрын зургаан хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.