Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, Нийслэл рүү орж гарах бүх гарцыг бүрэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах ажил үргэлжилж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг мөн анхаарууллаа.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй бодит бус мэдээлэлд итгэж хотоос гарах, орохыг санаархах, замгүй газраар уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг сэрэмжлүүллээ.