СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-25

Л.Мөнхтүшиг: Коронавирусийн халдвар авсан МУ-ын иргэнтэй хамт байсан зургаан хүнийг БНСУ-д тусгаарласан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн асуудлаар Эрүүл мэндийн яам болон ГХЯ-ны консулын газраас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Монгол Улсын иргэн БНСУ-д элэгний хатуурал өвчнөө эмчлүүлж байх явцад түүнээс коронавирусийн халдвар авсан талаар бид өглөө мэдээлсэн. Тухайн иргэн маань элэгний хатуурал өвчтэй, биеийн байдал маш хүнд аппаратад залгуулсан байдалтай байна. Тухайн өвчтөний мэдээллийг бид цуглуулж үзэхэд өнгөрсөн нэгдүгээр сард томуу, томуу төст өвчний халдвар авч түүнийгээ эмчлүүлж байсан. Бөөр элэгний архаг дутагдалтай байсан юм билээ. Архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй, авсан тохиолдолд маш хурдан хүндэрдэг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.

Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

Гадаад харилцааны яам бүх мэдээллийг шуурхай авч, тухай бүрд ЭМЯ болон бусад байгууллагад өгч ажиллаж байна. Гэвч өнөөдөр коронавирусээс өвдсөн Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг маш хариуцлагагүй байдлаар түгээлээ. Амьд сэрүүн хүнийг нас барсан мэтээр мэдээлсэн нь ар гэрийнхэнд нь маш хүндээр тусаж байна. Мөн тухайн өвдсөн хүний талаар ямар ч мэдээллийг битгий тараагаач гэдэг хүсэлтийг ар гэрийнх нь зүгээс бидэнд тавьж байна. Манай улсын иргэд гадаадын улс оронд гэмт хэрэгт холбогдсон, амь насаа алдсан тохиолдолд тухайн улсаас нэн даруй бидэнд мэдэгддэг байгаа. Одоогоор тус вирусийн улмаас манай улсын иргэн нас барсан гэдэг ямар ч мэдээлэл ирээгүй байгаа. Энэ вирусийн халдварыг БНСУ-ын эмнэлгээс авсан байж болзошгүй гэдэг батлагдаагүй мэдээллийг түгээж байна. Тус өвчнөөр өвдсөн иргэний маань биеийн байдал маш хүнд аппаратад нь орчихсон байж байгаа. Түүнтэй хамт байсан эхнэр, эгч болон БНСУ-д байх хугацаанд хамт байсан зургаан хүнийг Намянжу хотод тусгаарлаж, эмнэлэгт хянаж байна. Солонгосын Засгийн газар өндөржүүлсэн байдал зарлаж бүхий л түвшинд хичээн ажиллаж байхад нь буруу ташаа мэдээлэл тарааж, тэдний урмыг хугалаач хэмээн хүсэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.