Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг өчигдөр хэлэлцжээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, Ц.Байгалмаа, Ц.Одонтунгалаг, Б.Отгонсүх, Э.Бат-Үүл, Ё.Цацралтуяа, Б.Түвшин, Ч.Гантулга, Б.Цолмон, Т.Цэрэнноров нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагаас Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах санал ирүүлсэн байна. Ирүүлсэн саналыг ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.
Мөн, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжив. Ингэснээр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт, П.Батчимэг орж ажиллах болсон байна.