Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт коронавируст халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг хийжээ.
Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн уг үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь аймгуудад маш өндөр эрсдэлтэй, 18 аймаг өндөр эрсдэлтэй, Булган аймаг дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.