СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-25

ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан МУ-ын иргэн нас бараагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг хорио цээрийн эмнэлэгт коронавирусийн халдвараа эмчлүүлж байгаа Монгол Улсын иргэн О нас бараагүй гэдгийг ЭМЯ-аас албан ёсоор мэдэгдлээ. Харин түүний биеийн байдал маш хүнд байгаа нь үнэн гэв. ЭМЯ-аас өгсөн мэдээллээр иргэн О нь хоёрдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай нислэгээр ниссэн бөгөөд элэгний хатуурал өвчнөө эмчлүүлэхээр тус улсыг зорьсон байна. Түүнтэй хамт явсан хоёр эмэгтэйгээс коронавирусийн халдвар илрээгүй, мөн өвчин туссан байх хугацааг тооцон үзэхэд Монгол Улсад бус харин БНСУ-ийн эмнэлгээр үйлчлүүлж байх явцдаа коронавирусийн халдвар авсан байх өндөр магадлалтай хэмээн мэдээлээд байгаа билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.