СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д Монголоос очсон эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

БНСУ-ын Кёнги мужийн Намянжү хотод хотод амьдардаг 35 настай монгол эрэгтэй коронавирусийн халдвартай болох нь батлагдлаа хэмээн https://n.news.naver.com/ сайт мэдээллээ.

Тус эрэгтэй энэ  сарын 20-ны өдөр Монголоос БНСУ-д очсон бөгөөд тус вирусийн халдварыг аль улсад авсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж.

Өвчтөнг одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгт хорио цээрийн эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд түүнтэй хамт амьдарч байсан монгол улсын иргэн эмэгтэй (эхнэр), эгчийг нь шинжилгээнд хамруулаад байгаа гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.