СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-02-01

Ж.Батзандан: Коронавирусын эсрэг эм бэлдмэл, вакцин хангалтгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын өчигдрийн чуулганаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл корона вирустэй холбоотой гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өвчлөлтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулж байгаа тухай болон эм, вакцины нөөц дутмаг байгааг шүүмжлэв. 

Тэрээр хэлэхдээ "Эм, вакцины нөөц хангалтгүй байгаа дээр ЭМЯ анхаарах хэрэгтэй байна. Иргэдийн 41 хувь нь өвчлөлтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулж байна гэж үзэж байна. Иймд ЭМЯ нуун дарагдуулаагүй гэдгээ ард иргэдэд мэдээлэх хэрэгтэй. Нийт иргэдийн 59 хувь нь амны хаалт болон бусад ариутгалын бодис хомсдолтой байгааг хэлж, холбогдох газрууд нь хомсдлыг далимдуулж, үнийг хөөрөгдөж байна хэмээн шүүмжилж байна" гэлээ. 

ШИНЭ намын хувь иргэдээс корона вирустэй холбоотой санал асуулга авсан бололтой. Намын дарга Ж.Батзандан өөр олон зүйлийн талаар санал шүүмжлэл хэлэх байсан ч цаг нь дууссанд ихэд сэтгэл дундуур үлдэв.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өдөр бүрийн тогтмол цагт бодит мэдээллийг өгч байгаа. Өвчлөлтэй холбоотой мэдээлэл нуусан хаасан зүйл байхгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Дашрамд дурдахад коронавирусын эсрэг эм бэлдмэл, тэр ч байтугай вакцин дэлхий дахинд гараагүй байгаа билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.