СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-24

Айл хэссэн хүмүүсийг Зөрчлийн хуулиар торгоно гэх анхааруулга өндөр үр дүнтэй байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Шинэ коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комисс, аймаг, сумын онцгой комиссын хуралдаанаас гаргасан.

Уг шийдвэрийг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг аймгийн сумдын ЗДТГ өчигдрөөс эхлэн цагаан хоолойгоор зарлан хүргэх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн нь өндөр үр дүнтэй байжээ.

Тухайлбал, Булган аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ битүүний өдрөөс эхлэн цагаан хоолойгоор тоноглосон эмнэлгийн машиныг гудамж, эгнээ бүрээр явуулан Онцгой комиссын шийдвэрийг танилцуулж, зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуульд заасан торгуулийн арга хэмжээг авна хэмээн мэдээлсэн нь хүн бүрд хүрсэн үр өгөөжтэй ажил болсон бөгөөд өнөөдөр тус суманд айл хэсэж, золголт хийж буй хүмүүс харагдаагүй байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.