СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Нарандэлгэр: Даалин урлах нь өв уламжлалаа хадгалж үлдэж буй хэрэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол түмнийхээ өв уламжлалыг тээж, хадгалж үлдэх нь энэ цагийн бид нарын хийх ёстой үүрэг хэмээн ойлгон Дүрслэх урлагийн их сургуулийг 2003 онд уран хатгамал, арьсан урлалаар суралцан төгсөж, 2006 оноос хувийн уран бүтээлээ хийн 2014 оноос энэхүү өв уламжлалыг бусдад зааж сургахаар сургалтынхаа төвийг нээн ажилуулж байгаа уран хатгамалч, "Хатан урлахуйн ухаан" ХХК-ийн захирал С.Нарандэлгэр.

Монголчуудын биедээ авч явдаг урлаг бол уран хатгамал бөгөөд зөвхөн даалин гэлтгүй аяганы уут, малгай, бүс, дээл, гутал гээд монголчуудын эдэлж хэрэглэж байсан бүхэн нь уран нарийн хийцтэй байсан. Иймээс ч энэ урлагийг цаашид хөгжүүлж, хадгалж, үлдээх зорилгоор уран хатгамалч бүсгүй маань тууштай ажиллаж байна хэмээсэн юм.

. Даалин бол эр хүний хүндлэлийн хийморь сүлдний уут юм. Тийм ч учраас их учир билигдэлтэй анх торго эсгэх, зүү хатгах, дуусгахдаа өдөр судар, цаг нараа хардаг уламжлалтай. Уран хатгамлыг урлах үйл явц нь тухайн хүнд бясалгал болдог ажээ.

Даалинг урлахдаа тухайн хүний мах бодийн өнгөнд нийцүүлж урлах нь тухайн хүнийг тэтгэн, ивээдэг.

Даалин нь найман булантай байдаг нь дөрвөн зүг, найман зохистыг илэрхийлдэг. Мөн урд, ард талдаа халз эмжээртэй явдаг. Халз эмжээр нь тэгш дүүрэн амьдрал, амьдрал нь дардан сайхан явахыг билигддэг ажээ. Тэгэхээр даалингийн өнцөг, булангаас авхуулаад хээ хуар, өнгө хийц нь бүгд билигдэлтэй байгаа. Орчин үед эрчүүд маань даалингаа нугалаад өвөртөө хийж явах бус бүсэндээ гурав нугалсны хоёр нь харагдаад зүүж хэрэглэх хэрэгтэй. .

-Яагаад заавал мэргэжлийн хүний урласан даалин бусад даалингаас юугаараа онцлог вэ?

-С.Нарандэлгэр гэдэг хүний дахин давтагдашгүй ур хийц шингэснээс гадна дахин давтаж хийх боломжгүй, цорын ганц гэдгээрээ үнэ цэнэтэй. Тухайн хүн даалингаа эдэлж хэрэглэн өөрийнхөө энергийг шингээж 3-4 үедээ өвлүүлж үлдээхэд гарын ая даахаар маш сайн чанарын торгоор, маш сайн утсаар хатгаж оёдог байгаа.

-Даалин урлалын энэ өв соёл нь давтагдашгүй урлаг уу?

-Япон, солонгост хавтага дэлгэрсэн байдаг бол . Бусад орны хатгамалаас Монгол хатгамалын хувьд 100 хувь гараар хийгдэж байгаа. Дээрээс нь хатгамалын маш олон төрөл орж ирж байгаараа ялгаатай. Бусад орны хувьд задгай хатгамал, хэрээс гэдэг бол Монгол хатгамалын хувьд зүү ороох, саа дарах, олсны эрч задгай хатгах, хөших, хөвөрдөх гээд нэг даалинд 9-21 төрлийн хатгамал ордог. Ямар материал дээр оёж байгаагаасаа шалтгаалаад хатгамалын төрлүүд нь өөр өөр болдог. Судалгаагаар үзэхэд хатгамалын 200 гаруй төрөл байдаг. . Ер нь бол хаанаас үүсээд хэн байгаад хаашаа явах вэ гэдгээ энэ соёлоос мэдэж авах хэрэгтэй. Даалин урлах нь ардынхаа гар урлал, өв уламжлалыг сурахаас гадна соёл, хүмүүжлийг давхар суралцдаг.

- Өөрөө бие даан сурах, багш, сургалтын төвөөр дамжуулахын давуу тал?

-Бие даагаад хийх гэхээр хаашаа ямар өнгөөр хийх, булан нь хэрхэн гарах гээд мэдэхгүй зүйлүүд маш их гарч ирдэг. . Шавь нартаа сайхан үүл урлаж байгаа үедээ муу муухай зүйл бодохгүй сайн сайхан зүйл бодож хийж байгаа үйлдээ муу сэтгэл оруулахгүй, зөв сайхан сэтгэлээр хийх хэрэгтэй хэмээн зааж сургадаг. Тийм ч учраас уран гоё урладаг шавь нартай. Ихэнхдээ хань ижил, аавдаа зориулж хийдэг. Монгол эмэгтэй хүн болгон аливаа зүйлийг ойлгохдоо маш сайн.
-Даалин оёод сурахын давуу тал юу вэ?
-.

Зүүороох, загасан нуруу, зээгт наамлыг монголын биет бус соёлын өв, монголчуудаас үүссэн гэдгийг ЮНЕСКО бүртгээд аваасай хэмээн маш их хүсэж байна. Үүний дараа бид нар гаднын улс оронд зааж сургахад Монголоос үүссэн хэмээн танилцуулах юм. ЮНЕСКО бүртгэхээс өмнө нь гадагшаа гараад тархсан үед бид нар зогсоож чадахгүй Монголоос үүссэн гэдгийг баталж чадахгүй болчих вий гэдэг нь хамгийн том аюул. Соёлын өвөө түргэн яаралтай бүртгэж аваасай хэмээн хүсэж байна. Энэ асуудалд төр засгийн оролцоо маш муу байдаг.

Зүү ороохыг манай монгол эмэгтэйчүүд оёж чаддаг гэдгийг гадныханд харуулж, өв уламжлалаа хадгалж үлдэх хэрэгтэй. Зүү ороох, загасан нуруу, олсны эрчийг зөвхөн Монгол эмэгтэйчүүд оёж чаддаг. Гаднын улс орноос хайгаад олохгүй. Саа дарах, задгай хатгах бол дорнын соёлд болоод европын соёлд байгаа. Түүнчлэн Монголд хавах, шидэх гээд хатгамлын нэг төрөл нь олноороо салж өгдөг. Торгон дээр оёлоо гэхэд эсгий, арьс, даавуу гээд олон төрлийн зүйл дээр оёж хатгаж болно.
Даалин урлахад хуруувч, таслагч, утас, торго гээд их зүйл шаардахгүй харин .
-Таны ажлын онцлог болон бэрхшээлтэй тал юу вэ?
-Зарим нэг хүмүүс эрээн даавуучид гэх мэтээр хэлдэг гэтэл . Хийж байгаа зүйл маань амьтай болж, хүний сэтгэлийг татдаг. Дууссаны дараа хүмүүс маш их ойлгодог. Даалингийн хамгийн гол чухал зүйл бол өнгө зохицол. Нүд баясгаж, эдэлж хэрэглэх үед нүнжигтэй даацтай далайцтай харагдуулдаг зүйл бол өнгөний зохицол юм. Монголын энэ өв соёл маань нэг талдаа гоё ганган хийцтэй боловч нөгөө талдаа тухайн хүн нөгөө хүнийхээ зүрх сэтгэл рүү орж өгдөг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.