"Нум сум урлалын гайхмшиг ба - Үндэсний өв"-ийн тухай ярилцахаар Буриад улсын Биеийн тамир, спортын гавъяат, Үндэсний сурын хүндэт мэргэн Т.Батмөнхийнд зочиллоо.
Нум сум урлал монголын түүх, өв соёлын салшгүй нэг хэсэг. Та яагаад нум сум урлах болсон юм бэ?
-1965 онд Архангайн багшийн сургуульд байх үеээс эхлэлтэй. Бүх ард түмий спартакиадад би орж байсан юм. Тэр үед би бөхөөр, манай нэг найз нум сумаар орж байсан. Тэр үед нум сумтай танилцсанаас хойш өдийг хүртэл нум эвшээгэж, сумаа тавиад явж байна
Хэлмэгдүүлэлтийн үед буюу лам нарын бослогын үед 1937-1938 оны үед буюу лам нарын бослогын үед сүм, хийдүүдээс нум сум олноороо гарч ирсэн /тэр тахилын нум гэж байсан/ учраас зэвсэг гарч ирлээ гэж үзээд хурааж шатаасан байдаг. Зарим нь агуйд нуусан байдаг. Тэгээд тэрнээс хойш нум сумтай айл байхгүй болчихсон байсан. Тэгээд 1960 онд бүх ард түмний спартакиад болох үед хятадаас нум сум оруулж ирсэн байдаг. Сум болгонд 4-5 ширхэг нум өгсөн байдаг.
Нум сумыг монголтой холбож ойлгох, бусад улсаас ялгаж ойлгож ямар шалтгаанбайна?
-Төв азийн нүүдэлчид малтайгаа харьцдаг. Тэрний үндсэн дээр модон хавчаахайтай байсан. Ойролцоогоор 2м орчим өндөр. Тэгээд яваандаа шөрмөс тавьж харвадаг болсон байна. Дараа нь эврээ тавьж харвадаг болсон. Монгол нум сум эвэр, шөрмөс, мод гээд гурван давхар болж хөгжсөн. Өөр хаана ч байхгүй.
Нүүдэлчид намрын хоморгон ан гэж хийдэг байж. Нэг талдаа хоол хүнсээ бэлтгэх, нөгөө талдаа дайн байлдааны бэлтгэл хийдэг байсан байгаа юм.
Шөрмөс тавьсан нум нэг жилийн дараа хатна. Мэргэчүүл авсныхаа дараа дахиад нэг жил болгоно. Ингээд гурав дахь жилээсээ харвахад маш сайн нум болно.
Нум сум урлал тэгвэл хэзээнээс сэргэж эхэлсэн юм бэ?
-Хүннү гүрний үед ч тэр, 13,14-р зууны үед ч тэр зэвсэгийн үйлдвэртэй байсан. Сэлэмний үйлдвэр хүртэл байсан байна гэдгийг баталсан шүү дээ. Тэгээд яваандаа багассаар байгаа 1960 хэдэн онд алга болоод хятадаас нум, сум орж ирсний дараагаар сэргэсэн л дээ. Би бол үйлдвэрийн шинж чанартай нум урлаж эхэлсэн гурав дахь хүн нь болов уу. Пүрэвээ гэдэг хүн ав, олзын холбооны дэргэд үйлдвэртэй байсан. Дараа нь Гэнэнбавай гэж хүн үйлдвэрлэж байсан. Дараа нь манайх л даа. Одоо бол залуус хийж эхэлж байна. Нум сумыг олноор үйлдвэрлэж эхэлснээр сүүлийн 10 жилийн дотор нум сум асар сайн хөгжиж байна. 1960-70-аад оны үед Улсын баяр наадмаар хүүхэдтэйгээ нийлээд 50-60 хүн харвавал их олон хүн харвалаа гэж ярьдаг байсан. Одоо бол наадамд 500-600 хүн харвадаг болсон шүү дээ.
Нум сумыг авч үлдэх ямар шалтгаан байна?
Нэгдүгээрт, монголын эрийн гурван наадмын нэг, хоёрдугаарт, монголын том өв соёл. Тиймээс залуусдаа зааж сургах ёстой, өвлүүлэх ёстой...