СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-02-24

УОК: Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНСУ-тай хийх нислэгийг зогсоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Улсын Онцгой комисс энэ сарын 24-ны өдөр 14:00 цагт хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Бүгд Найрамдах Солонгос Улсад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, 16.00 цагийн байдлаар .

Улсын Онцгой комиссоос Өмнөд Солонгост асуудал нэлээд хурцдаж байгаа учраас өнөөдрөөс гуравдугаар сарын 2-ныг хүртэл Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл, Бусан-Улаанбаатар, Улаанбаатар-Бусан чиглэлийн агаарын нислэгийг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. . Халдварын тархалтыг газар авхуулахгүйн тулд халуунтай хүнийг онгоцоор зорчуулахгүй. Халдварын бүсээс зорчигч авахгүй байхыг онцгой анхааруулсан.

 БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Үүнээс гадна хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварыг сэргийлэх хамгийн гол арга зам гэж УОК-оос үзсэн. . Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Эрүүл мэндийн яам коронавирусийг хэрхэн оновчтой илрүүлж байна вэ гэдгийг иргэд ярьж байна.

Япон улсаас оношоо давхар баталгаажуулах үүднээс уушгины хатгалгаагаар өвдсөн 60 хүнд оношлуураар үзэхэд амьсгалын замын цочмог халдвар болох нь батлагдсан.

БНСУ дахь монголчууд эмнэлгийн тусламж авахад ямар нэгэн төлбөр авахгүй

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна.

. Энэ хүрээнд . БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан ТЭГҮ хотоос ирж буй иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д визний зөрчилтэй иргэдийг тус улсаас ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.