Хэнтийн аймгийн Чингис хотын эргэн тойронд байнгын 7, хөдөлгөөнт 2, бусад сумын хэмжээнд нийт 31 пост, хөдөлгөөнт эргүүл ажиллаж автозамын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа юм. Түүнээс гадна аймгийн төв Чингис хотын хэмжээнд дроны эргүүл ажиллаж байгааг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэнтий аймгийн постуудад цагдаагийн газраас 61, Онцгой байдлын газраас 14, Байгаль орчны газраас 7, эмнэлгээс 1, сумдын онцгой комиссын 25, Авто тээврийн газраас 1, бусад 48 төрийн байгууллагын ажилтан, алба хаагч нар 24 цагаар 29 авто машинтай ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхэд анхааран гадуур хөл хөдөлгөөнд оролцохгүй байх, хөл хориог зөрчин хөдөө гадаа хулгайн замаар зорчихгүй байж аюулгүй байдлаа хангахыг Цагдаагийн газраас уриалжээ.