СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн 15 орон БНСУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй хязгаарлалт хийгээд байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 161-ээр нэмэгдэж нийт 763-д хүрснийг мэдэгдэв.

Шинээр Сөүл хотод 3, Бусан хотод 2, Дэгү хотод 131, Гуанжу хотод 1, Кёнги мужид 10, Умард Гёнсан мужид 11, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна. .

Одоогийн байдлаар 27852 (+2275) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 19127 (+1607) иргэний хариу сөрөг гарч, 8725 (+668) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 18 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 (+2) иргэн нас барсан. Одоогоор 738 (+159) иргэн тусгаарлагдсан байна.

БНСУ аюулын зэргийг "Ноцтой" түвшинд шилжүүлэв

. Иймээс Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Нэгдсэн удирдлагын төвийг БНСУ-ын Ерөнхий сайд тэргүүлж, дараах чиглэлүүдээр арга хэмжээ авахаар болов. Үүнд:
1. Хилийн чанадаас халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх;
2. Дотоодын дэгдэлтийг таслан зогсоох;
3. Нэмж тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тус тус авна.
Хилийн боомтууд дээр тавьсан хорио цээрийн дэглэм, БНХАУ-д тавьсан хориг арга хэмжээ урьдын адил үргэлжилнэ.
Дотоодод тархах явдлыг таслан зогсоох, вирусийг эмчлэх орон нутгийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, цэргийн эмнэлгүүдийг ашиглах, цэргийн эмнэлгүүдээс хүн нэмэх арга хэмжээг авч байна.
Мөн дотор, битүү орчинд болж буй олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхийх, оролцсон тохиолдолд бусадтай харилцахаас зайлсхийх, өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулав.

-Амны хаалт /маск/тогтмол зүүх;
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах;
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх;
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
-Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх.
, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.
Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 010-8205-3464, 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.