Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Хилийн шалганы мэргэжилтэн корона вирусийн халдвар олон улсад тархаж байгаа онцгой үед Монгол улсын хилээр нэвтрэхэд юуг анхаарах талаар мэдээлэл өгсөнд та бүхний анхаарлыг хандуулъя.
Төмөр зам, агаарын тээвэр хуваарийн дагуу хэвийн явж байна. Өнөөдөр өглөө Улаанбаатар-Хонконгийн чиглэлийн нислэг үйлдэгджээ. Монгол улсын 49 иргэн энэхүү онгоцоор зорчсон байна.
Монгол улсын хилээр зорчсон иргэдийн Улсын онцгой комиссын зөвшөөрөл, хувь хүний хүсэлтийг харгалзан хилээр нэвтрүүлсэн гэв. Хүсэлтэд хаашаа ямар албан журмаар зорчиж байгааг дэлгэрэнгүй дурдаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн халдвар авсан тохиолдолд хариуцлага хүлээхээ бичсэн байхыг мэдэгдлээ.
Гадаадын иргэдийн дамжин өнгөрөх асуудлыг өчигдөр УОК дээр хэлэлцээд, тухайлбал, Бээжин-УБ-Москва, эсрэгээр Москва-УБ-Бээжин чиглэлийн галт тэргээр зорчиж байгаа гадаадын иргэдийг Монголд буухыг хориглох, бусад үйлдлийг эс хориглох журмаар ажиллахаар болсон байна. Тодорхой хэлбэл, Монгол улсад буухгүйгээр хүрэх чиглэлдээ чөлөөтэй зорчих эрхийг гадаадын зорчигдод олгожээ.