Монгол Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд байна. Иймд Улсын Онцгой комисс бүх нийтийн амралтын өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний Даваа гарагт цаг үеийн асуудлаар хуралдахаар төлөвлөжээ. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсч нэгдсэн шийдэл гаргана.
Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр/2020.02.23/-өөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахим золголт хийн иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын Онцгой комиссоос уриалжээ.