СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Мөнхтүшиг: Халуунтай байгаа иргэдийг Монгол Улс руу зорчуулахгүй байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 23-ны өдрийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал: Аймгууд эрсдлийн үнэлгээгээ хийж, бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. .

Эмнэлгүүд бэлтгэээ хангасаар байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон. БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдээд зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлт шугамыг нээгээд байна. Хоногтоо 4,000 орчим удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байгаа.

БНСУ-аас эх орон руугаа ирж байгаа зорчигч бүрийн биеийн байдлыг үзэж байгаа

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "ГХЯ-наас өвчлөлийн бүс нутагт байгаа бүхий л мэдээллийг иргэдэд өгч байна. . Тус улсын бүх мужид коронавирус тархаж байна. Бусан дахь Монголын консулын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тус улсаас эх орон руугаа ирж байгаа зорчигч бүрийн биеийн байдлыг үзэж байна.

Халуунтай буюу сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаа иргэдийг Монгол Улс руу зорчихыг зөвшөөрөхгүй байгаа тул ард иргэд тайван байхыг хүсэж байна.

БНСУ-д байгаа иргэдэд олон нийтийн газраар явахаас зайлсхийхийг сануулж байна. Тус улсын ихэнх сургууль амарсан тул манай улс руу олноор орж ирж байна зэрэг ташаа мэдээлэл тараахгүй байхыг уриалж байна. Иргэд гадаадад зорчих болон эх орон руугаа ирэх бол өндөр соромжтой байхыг сануулж байна" гэлээ.

БНСУ-аас гадна Итали улсад шинэ коронавирусийн халдвар 78 болж нэмэгдсэн байгаа. Иймд өвчлөл гарсан орон руу аль болох зорчихгүй байхыг зөвлөв. 

Д.Нямхүү: Коронавирусийн сэжигтэй зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлаглсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д шинэ коронавирусийн зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Маргааш хариу нь гарна” гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.